СОЁМБОТОЙ БЭЛГЭВЧ ҮНЭГҮЙ ТАРААЖ БАЙНА

8369b744e1ab5f95original
Монгол улсын үндсэн хуулиас салбарласан төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд төрийн сүлд далбаа туг дуулалыг багтаасан байдаг. Харин соёмбо бол багтаагүй байдаг юм. Эртний Энэтхэгийн судрын хэлээр өөрөө буй болсон үсэг гэж тайлбарлагдах соеомбыг тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгож төрийн далбаааны зүүн дээд хэсэгт байрлууулдаг. Төрийн далбаа, төрийн тамганд байрлуулдаг соёмбыг 30, төгрөгийн өртөгөөр бүтэж байгаа иргэдэд үнэгүй тарааж байгаа бэлгэвчин дээр нааж байршуулах нь өөрөө хэр зохимжтой бэ. Соёмбыг төрийн бэлэг тэмдэг шиг ашиглахыг хориглосон хуулийн заалт байдаггүй. Тэгэхэээр архи, бэлгэвчин дээр хэвлэсэн соёмбыг хамгаалах хууль монголд өнөөдөр байхгүй гэсэн үг. Соёмботой бэлгэвчийн өөрийн өртөг 30 төгрөг. Бэлгэвчний зардлыг глобал сангаас гаргаж монгол улсын 1 сая 9 15,000 иргэнд үнэгүй тараана. “Глобал сан”- гаас төрийн соёмбыг таслаж аваад бэлгэвчин дээр наагаагүй Эрүүл мэндийн яамны лого-г байршуулсан гэдгээ тайлбарлаж байгаа юм. Өөрсдийнх нь лого бэлгэвчин дээр хэвлэчихсэн байгаа Н.Удвал сайдтай эрүүл мэндийн яам ч өөрсдөө мэдээгүй хэвлэлийн мэдээлэлтэй сууж байлаа. Хүнийг хордуулах архин дээр соёмбыг байршуулж болж байхад яагаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгсэл дээр соёмбо байрлах болохгүй гэж гэх асуулт гарч ирлээ. Соёмбыг энэ мэтчилэн газраар хөглөрөх хог болгон ашиглах нь хэр зохимжтой вэ гэдэг дээр уншигч та өөр өөрийнхөө дүгнэлтийг хийнэ биз ээ.

Бэлтгэсэн: Н.Өнөрцэцэг