ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУДЫГ БҮГДИЙГ НЬ СОЛЬЖ МАГАДГҮЙ БАЙНА

toriin_onchin_horoo
Энэ сард төрийн өмчийн компаниудын захирлуудыг солих уу аль эсвэл ажиллах гэрээг нь сунгах уу гэдэг нь шийдэгдэнэ гэж ТӨХ-ноос мэдэгдэв. Төрийн өмчийн 14 компани 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нь захирлуудтай ч бас холбоотой гэж холбогдох байгууллага нь дүгнэж байна. Захирлуудыг сольсноороо төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллах боломжтой ч байж мэдэх юм. Захиралууд нь 200-300 сая төгрөгийн өртөгтэй жийп унаж маш өндөр цалин хангамжтай ажилладаг атал компаниудын нь ханш хоосон байдаг. Тэд үүнийгээ алдагдалтай ажилладаг гэж тайлбарладаг. Төрийн өмчийн компнаниуд ийнхүү алдагдалтай ажиллах нэг үндэс захирал удирдлагуудын захиргааны зардал өссөнтөй холбоотой гэж үзээд 10 гаруй төрийн өмчийн компанийн захиралд хариуцлага тооцжээ. Төрийн өмчийн 84 компани бий. Засаг толгойноосоо эхлэж мууддаг гэдэг шиг төрийн өмчийн компаниуд төрийн өмчид хүнийхрүү сэтгэлээр хандаж өөрийнхөө эрх ашгийг урьтал болгосноор 14 компани 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Ирэх сард төрийн өмчийн компаниудын захирлууд хэдэн төгрөгөөр алдагдлаа бууруулсан хэр ашигтай ажилласнаас хамаараад ажлаасаа хусагдах уу сунгагдах уу гэдэг нь шалтгаална. Хүн солисноор ажил дээрддэг жишиг өнгөрсөн хугацаанд хийсэн халаа сэлгээнээс харагджээ. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын тэрбум төгрөгөөр тоологдох алдагдал нь хэн нэгний халаасруу урссан байж ч мэднэ.

Бэлтгэсэн: Н.Өнөрцэцэг