ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ

diplom
2011 онд хуурамч дипломтой 53 төрийн албан хаагч байгаа нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар тогтоогдсон. Гэвч хуурамч диплом өвөртөлсөн төрийн албан хаагчдаас өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. 2010, 2011 онд төрийн төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдын дипломыг хуурамч эсэхийг шалгахад 53 хуурамч диплом илэрсэн. Тухайн үед нь төрийн албаны зөвлөлөөс тухайн төрийн байгууллагын даргад нь ажилтныг нь хуурамч дипломтойг мэдэгджээ. Хуурамч димлом өвөртөлж төрд шургалсан албан хаагчид шүүхэд хандаад ч бурууддаггүй юм байна. Өнөөдрийн байдлаар 162.700 төрийн албан хаагч бий. тэдгээрийн дунд захиргааны 15.000 улс төрийн 2600, харин төрийн үйлчилгээний 100.000 орчим үлдсэн тусгай болон бусад албан хаагч эзэлж байна. Нэгэнт хуурамч дипломтой нь тогтоогчихсон мөртлөө хариуцлага хүлэээх тогтолцоо төрд байхгүй учир 2012.2013 онуудад төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийгээгүй байна

Бэлтгэсэн: Н.Өнөрцэцэг