ПАКИСТАН УЛСАД ЗАГВАРЫН 7 ХОНОГ БОЛЛОО

Models present creations by designer Ali Xeeshan during Fashion Week by the Pakistan Fashion Design Council in Lahore, Pakistan, Friday, March 11, 2016. (AP Photo/K.M. Chaudary)

Пакистан улсад болсон загварын 7хоногийг өнгөний баяр гэж нэрлэж болохоор байлаа. Загвар зохион бүтээгч Сайра Ризваны шинэ коллекц болох  гялалзсан дааву, толгойн гоёл бүхий гайхамшигтай хуримын даашинзнуудыг энэ үеэр харж болохоор байсан юм. Пакистаны эрэгтэйчүүд ирэх улиралд байгалийн өнгөөр гангарах болно гэж дизайнер Дийпак, Фахад нар үзэж байна. Загвар зохион бүтээгч Розина Муниб өөрийн коллекцийн “амьдралын өнгө” гэж нэрлэснээс гадна хамгийн чамин, дэгжин материалуудыг сонгож авсан байна. Тэрээр мөн эмэгтэйчүүдийн эрийг хамгаалахын төлөө тэмцдэг бөгөөд шоунд Мухтар Майтай хамтран оролцжээ. Мухтар Май нь 2002 онд тосгоны удирдлагууд хоёр гэр бүлийн хооронд гарсан маргааныг таслан зогсоохын тулд олон эмэгтэйг нэгэн дор хүчирхийлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан явдлын хохирогч болсон юм. Дуугүй байж, амиа хорлох явдал Пакистаны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог бол Мухтаар Май өөрийг нь хүчирхийлсэн этгээдүүдийн эсрэг гомдол гаргасан билээ. 2011 онд дээд шүүх 5 хэрэгтнийг чөлөөлж,  Майг худлаа ярьсан гэсэн шийдвэрийг гаргасан боловч тэрээр бууж өгөлгүй тэмцсэнээс уг хэргийг дахин шалгахаар болоод байгаа юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир