НИКАРАГУА УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРТЕГА ДАХИН СОНГОГДОХ МАГАДЛАЛ 70ХУВЬТАЙ БАЙНА

ortega

 

 

 

 

 

 

 

Никарагуа улсын ерөнхийлөгч  Даниел Ортега энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж дахин энэ албыг хаших нь тодорхой гэж тооцогдож байна. Иргэдийн дунд явуулсан урьдчилсан судалгаагаар иргэдийн бараг 70 хувь нь түүнийг сонгох магадлалтай байгаа юм. Марксист Сандино Гуэрили бүлгийн захирагч асан тэрээр 1985 онд анх ерөнхийлөгчоор сонгогдож  байсан бол 2006 онд уг албанд эргэн ирснээсээ хойш тасралтгүй ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Хэдийгээр Никарагуа улс нь Гаити улсын дараа дэлхийн хоёр дахь ядуу улсад тооцогддогч Венесуэль, Куба, Иран улсуудын тусламжтайгаар Ортега олон тооны нийгмийн өөрчлөлтүүдийг хийсэн нь түүний нэр хүндэд нөлөөлсөн юм. Боловсрол, эрүүл мэндийн салбаруудаас гадна иргэдийн амьдрах орчин сайжирч, эдийн засгийн байдал дээрдсэн байна. Тус улсын эдийн засаг сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 4,5хувиар өсөн нэмэгдсээр байгаа юм. Ерөнхийлөгч Ортега засгийн эрхэнд үлдэхийн тулд 2 жилийн өмнө үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Түүнийг шүүмжлэгчид энэ явдлыг адчиллыг үгүй хийх гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир