МЕКСИКИЙН БОЛООД ЛАТИН АМЕРИКИЙН ОРНУУДЫН ШОГ ЗУРААЧИД ДОНАЛД ТРАМПЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГАА ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ДАМЖУУЛАН ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

587454_donald_trum_pinata1

 

 

 

 

 

 

 

 

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас өрсөлдөгч Доналд Трамп компанит  ажлынхаа үеэр Латин Америкчуудын эсрэг чиглэсэн хэд хэдэн мэдэгдлийг хийж Мексикийн хил дээр хана барина гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дэлхийн олон орны шог зураачид түүнд дараах байдлаар хариу барьж байна.  Мексико хотод гарч байгаа “Трамп: шог зургийн хана” нэртэй үзэгслэнд Латин Америркийн шог зураачид түүнийг сайнаар илэрхийлээгүй байна.  Зураач Артуро Кэмч 2 сарын өмнө дэлхийн олон орны мэргэжил нэгт нөхдүүддээ имейл илгээснээр Трампыг харуулсан мянга гаруй шог зургийг хүлээн авчээ.  “Мексикийн шог зураачид ч гэсэн өөрсдийгөө доромжлогдсон хэмээн үзэж энэ ажилд идэвхтэй оролцсон. Латин Америкийн бусад орны иргэд ч мөн түүний үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлэн энэ ажилд идэвхтэй оролцлоо. Энэ бүхэн Трампын хэлж ярьсан зүйлс, биеэ авч яваа байдал болоод сонгуулийнхаа сурталчилгааны үеэр биднийг доромжилсон байдлаас үүссэн. Үүнээс үүдсэн зурагнуудыг та бүхэн манай үзэгслэнгээс үзэж болно” хэмээн зураач Кемч хэлж байна. Тэрээр мөн шог зураачид маш сонирхолтой олон зураг илгээснийг харж байхад Трамп өөрөө бараг л шог зургийн баатар гэж хэлж болохоор инээдтэй хүн болох нь тогтоогдсон гэж ярьжээ.

Бэлтгэсэн: Ж.Тамир