АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРАК ОБАМАГИЙН ӨНГӨРСӨН 8 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАРГАСАН АМЖИЛТ БА АЛДАА

1000509261001_2008586720001_bio-barack-obama-sf-fix-retry

 

 

 

 

 

 

 

 

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Үүнтэй холбоотойгоор 2008 онд сонгогдсон тус улсын анхны хар арьс ерөнхийлөгч Барак Обамагийн өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг товчлон танилцуулж байна. Тэрээр 2008 онд “тиймээ, бид чадна” гэсэн уриатайгаар ялалт байгуулж байсан бол 2012 онд дахид сонгогдсоноор дэлхийн 2-р дайны дараа ардчилсан намаас хоёр удаа дараалан сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч болсон юм. Түүний өмнө ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Билл Клинтон мөн 8 жил ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. Барак Обама өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт Обама-кейр хэмээх өөрчлөлтийг хийснээр АНУ-ын ихэнх иргэд эрүүл мэндийн даатгалтай болсон байна. Түүнээс өмнөх ерөнхийлөгчид олон удаа эрүүл мэндийн шинэчлэлт хийхийг оролдож байсан боловч амжилтанд хүрч байгаагүй юм.  Тэрээр мөн өөрийг нь ерөнхийлөгчийн албыг хүлээж авахад гүн хямралд ороод байсан эдийн засагт 700тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээр одоо тус улсын эдийн засаг сайжирч ажилгүйчүүдийн тоо 11 хувь байсан бол 5 хувь болж буурчээ. Хүчирхийлэл, нийгмийн тэгш бус байдлын эсрэг тэмцэлд Барак Обама ялалт байгуулж чадаагүй байна. Хар арьст иргэндиийг цагдаа нарт буудуулж нас барах бүрт сэтгэлээр унасан иргэд гудамж талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Энэ асуудал нь түүний албыг залгамжлах шинэ ерөнхийлөгчийн хувьд шийдвэрлэх ёстой гол асуудлуудын нэг байх болно. Барак Обамааг ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад энх тайвны Нобелийн шагнал өгсөн нь нүдээ олсон хэрэг эсэхэд одоо ч олон хүн эргэлздэг, учир нь  Олон улсын харилцааны хүрээнд Барак Обама дэвшилт гаргаж чадаагүй байна. Түүнийг ерөнхийлөгчийн алба хашиж байх үеэр гарсан нэгэн том дэвшил бол Иран улстай цөмийн тохиролцоонд хүрч чадсан явдал юм. Тегеран цөмийн програмынхаа хүрээг багасгаснаар барууны орнууд авч байгаа хориг арга хэмжээнүүдээ зөөлрүүлсэн билээ. 50 жил үргэлжилсэн Куба АНУ-ыг дайсагналцал ч мөн үгүй болж Обамагийн тусламжтайгаар хоёр улсын харилцаа сэргэж хоёр улс харилцан элчин сайдын яамдаа нээсэн юм. 2011 онд Америкчууд 9-р сарын 11-ний аймшигт алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэгддэг алан хядагч Осама Бин Ладэний байгаа газрыг тогтоож түүнийг хороосон нь том амжилтанд тооцогдож байна. Барак Обама сонгуулийн өрсөлдөөнийхөө үеэр Ирак, Афканистан улсуудад байгаа өөрийн армийг гаргана гэж амалж байсны дагуу 2011 оноос цэргүүдийг гаргаж эхэлсэн боловч энэ нь цагаа олоогүй хэрэг гэдэг нь батлагдсан юм. Ийнхүү АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 8 жил төрийн тэргүүний албаг хаших  хугацаандаа ололт амжилтаас гадна алдаа дутагдлаар дүүрэн байсан байна.

Бэлтгэсэн: Ж.Тамир