ФРАНЦ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД ХИЙЖ ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦСОН БАЙЛДААНЫ ШУМБАГЧ ОНГОЦНЫ МЭДЭЭЛЭЛ ТАРХСАН НЬ ОЛОН УЛСЫН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА

france-039-s-dcns-builder-of-australia-039-s-new-submarines-suffers-huge-data-leak_1472008207

Франц, Австрали улсуудын хооронд хийгдсэн шумбагч онгоцны гэрээ олонд илчлэгдсэн нь тэдний наймаанд саад болж болзошгүй юм. 22мянган хуудас бүхий “Скорпэн” загварын хөөх зориулалт бүхий байлдааны шумбагч онгоцны тухай мэдээллээс гадна шумбагч онгоцны чадал болоод ямар үйлдлүүдийг хийж чаддаг зэрэг олон төрлийн нууц мэдээлэл илчлэгдээд байна. Францын засгийн газар Си Эн Эс-үйлдвэрийг дээрх шумбагчийг экспортонд гаргахаар бүтээсэн гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар ийм 6 шумбагч онгоцыг Энэтхэг улсын үйдвэрт угсарч байгаа юм. Энэтхэг улсын батлан хамгаалахын сайд Манохар Паррикар нууц баримтуудыг илчилсэн хэргийг шалгах тушаал буулгасан байна. тэрээр “би тэнгисийн цэргийн удирдлагуудыг энэ хэргийг шалгах үүрэг өгсөн. Олон нийтэд дэлгэгдсэн мэдээлэлд бидний тухай юу байгааг судалж, тэдгээр нь бидэнд хэрхэн нөлөөлөхийг судлах болно” гэж мэдэгджээ. Ялангуяа Австрали улс байдлыг маш сайн ажиглаж байгаа юм. Тус улс энэ оны 4-р сард өөрийн түүхэн дэх хамгийн том зэвсэглэлийн гэрээг хийж Франц улсад даатгасан юм. 34тэрбум еврогоор Францын Си Эн Эс-компани 12 шумбагч онгоцыг хийж өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ 12 шумбагч ямар загварынх болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир