ИТАЛИ УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ОЛОН ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, ЭРТНИЙ ХОТУУД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЭВДЭЖ СҮЙДЖЭЭ

italiaa_1472062228-4141890-610x347

Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор нас барсан иргэдийн тоо багаар бодоход 73 болсон гэж тус улсын гамшгаас хамгаалах төв мэдэгдсэн байна. газар хөдлөлтийн төв нь нийслэл Ром хотоос зүүн хойд зүгт 130км-т байсан юм. Лациум мужийн Акумули, Аматричи хотууд газар хөдлөлтөнд хамгийн ихээр өртсөн байна. зөвхөн энэ газарт 50хүн амь насаа алдсаны дотор гэр бүлээрээ  болоод олон тооны хүүхдүүд амь насаа алдсан тохиолдлууд байгаа юм.  Газар хөдлөлт хүмүүсийг унтаж байхад болсон байна. эхний хөдлөлт рихтерийн шатлалаар 6,2 баллын хүчтэй байсан нь орон нутгийн цагаар үүрийн 3цаг 30минутын үед болсон бол өдрийн турш хэд хэдэн удаагийн чичрэлтүүд болжээ. Олон жилийн жилийн түүхтэй эртний барилга байшингууд байдаг эртний хотуудад хамгийн их хохирол учирсан байна. Италийн хэвлэлийн байгууллагууд газар хөдлөлтөөс хамгаалах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар мэдээлж байна. 2009 онд яг энэ бүсэд мөн л газар хөдлөлт болж дундад зууны үеийн лаквилла хотыг сүйтгэж байсан юм. Аврах албаныхан орон гэргүй болсон иргэдэд зориулсан түр байрлах газрыг байгуулсан байна. Акумули хотын захирагчийн мэдээлснээр 2500 хүн орон гэргүй болсны 2000 орчим нь жуулчид байгаа юм. Ром зэрэг халуун хотуудад амьдардаг иргэд нутгийн хойд хэсэгт байдаг сэрүүн уулархаг газруудад зуны амралтаа өнгөрөөх нь элбэг байдаг байна. Иргэдийг гудамж талбайг чөлөөлж аврах албаныхны ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна боломжтой бол интернэтийн ачаалалд нөлөөлөхгүй байхыг хүссэн байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир