АФКАНИСТАН УЛСЫН НИЙСЛЭЛ КАБУЛ ХОТЫН АНУ-ЫН СУРГУУЛЬ ДЭЭР ХАЛДЛАГА ГАРСАН БАЙНА

Afghan security forces rush to respond to a complex Taliban attack on the campus of the American University in the Afghan capital Kabul on Wednesday, Aug. 24, 2016. ìWe are trying to assess the situation,î President Mark English told The Associated Press. (AP Photo/Rahmat Gul)

Афканистан улсын нийслэл Кабул хотод байдаг АНУ-ын их сургуульд экстремистүүд халдсан хэрэг гарсан байна. цагдаа нарын мэдээлж байгаагаар их сургуулийн орчимд гадаадын олон тооны багш профессор болоод оюутнууд байх үед зэвсэгт этгээдүүд гал нээсэн байна. Халдлагаас болж 1 оюутан амь насаа алдаж 14 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын энэлгийн удирдлагууд Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурьдсан байна. Олон тооны оюутнууд болоод багш нар сургуулийн барилгад байсаар байгаа бол халдлагын үеэр дэлбэрэлтийн чимээ ч мөн гарсан байна. Дотоод хэргийн яамнаас халдлагад хэд хэдэн зэвсэгт этгээд оролцож байгаагийн зарим нь дэлбэрэх бодис бүхий бүс бүсэлсэн байгаа гэж мэдээлжээ. Сургуулийн барилгыг цагдаа нар бүсэлж, түргэний машинууд бэлэн байдалд байгаа юм.  Афканы армийн тусгай албаныхан сургуулийн газар дээр ирээд байна. энэхүү халдлагыг хэн зохион байгуулж байгаа вэ гэсэн асуултын хариуд Талибын бүлэгт ойр байдаг нэгэн Талибын тэмцэгчид сургууль дээр байгаа гэж мэдэгдсэн ч тус бүлэг одоогийн байдлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Энэхүү их сургууль нь оройн ангиудыг ч мөн хичээлүүлдэг байна. хоёр 7 хоногийн өмнө тус сургуулийн хоёр профессорыг сургуулийн ойролцоо машинаас нь чирэн гаргаж барьцаалсан хэрэг гарч байсан юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир