ГРЕК УЛС ЭНЭ ОНДОО БАГТААН ДҮРВЭГСДИЙГ БАЙРЛУУЛАХ ДОТУУР БАЙРНУУДЫГ НЭМЖ БАРИХААР БОЛСОН БАЙНА

naxos-greece

Грек улс ЕХ-ноос дүрвэгсдийг тараан байрлуулах ажилд хамтран оролцохыг шаардаж байгаа тухай тус улсын цагаачлалын албаны дэд тэргүүн Иоаннис Муцалас Афин хотод хийсэн мэдэгдэлдээ онцоллоо. Түүний хэлснээр Грек улсад 58мянган бүртгэлтэй дүрвэгч иргэн байгаа юм. Иоаннис Муцалас мөн энэ оныг дуустал дүрвэгсдийг байрлуулах шинэ дотуур байрнуудыг барьж ачааллаа дийлэхээ больсон лагеруудын байдлыг сайжруулна гэж мэдэгджээ.  “дээр мэдэгдсэн тоо нь манай улсад байгаа дүрвэгсдийн лагериудаас авсан мэдээлэл юм. энэ тооллого нь бидэнд боловсролын салбартай хамтарч ажиллахад тус болох болно. ингэснээр бид дүрвэгсдийн хүүхдүүдэд боловсрол олгох боломжтой юм. Түүнээс гадна одоо хэрэгжиж байгаа журмыг өөрчилж манай улсад байгаа дүрвэгсэд ажил эрхлэх боломжтой болно” гэж сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Иоаннис Муцалас хэлсэн юм. Тэрээр мөн Туркийн ЕХ-той хийсэн дүрвэгсдийн гэрээ бүтэлгүйтэхээс болгоомжлуулсан байна. Анкарагаас дүрвэгсдийг авахаас татгалзсаар байх юм бол Афин хотод 180мянган хүн нэмж ирэх төлөвтэй байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир