ФРАНЦ УЛСЫН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛААНД ИРЭХ ЖИЛ БОЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

hollande_2657067b

Түүнийг эргэн ирнэ гэдэгт Францчууд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Экс ерөнхийлөгч Никола Саркози дахин ерөнхийлөгч болохыг хүсч байна. 61настай тэрээр өөрийн бичсэн “бүгдийг Франц улсын төлөө” хэмээх шинэ номын танилцуулгын үеэр ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Никола Саркози 2007-2012 онд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаад социалист намаас нэр дэвшигч Франсуа Олаандад ялагдсан юм. Сонгуулийн өрсөлдөөнийг Саркози одоо ч хуран цугларсан олны өмнө гарч сайн илтгэл тавих гэж ойлгосон хэвээр байна. гэвч 4 жилийн өмнө Францын иргэд Олаандыг сонгосон нь түүнийг сайн улс төрч,  энгийн ерөнхийлөгч Никола Саркозигаас өөр гэдгийг баталж өглөө. Экс ерөнхийлөгч тухайн үед ялагдал хүлээвэл улс төрөөс гарна гэж хэлсэн учраас консервативчууд харамсаж байсан юм. Тэрээр сэтгүүлчийн тавьсан асуултанд та гурав дахь удаагаа асуусан ч би тийм гэж хариулах болно гэж тодорхой хэлж байжээ. Тэрээр өөрийн эхнэр Италийн дуучин Карла Брунигийн хамтаар Элизейн ордныг орхин явсан юм. Хэдийгээр улс төрөөс гарна гэж хэлсэн боловч тэр аль хэдийн улс төрийн хэрэгт орлцож эхэлжээ. 2014 онд тэрээр консерватив ӨМП намыг тэргүүлэх болж намаа бүгд найрамдах нам болгон өөрчилсөн юм. Өнгөрсөн саруудад Никола Саркози өөрийг нь хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд Франц улсад юу хийхээ товч тодорхой үгнүүдээрээ олны анхаарлыг татаж байна. тэрээр “бид дайн болж байгааг ойлгох хэрэгтэй. манай дайснуудад айдас, хил хязгаар, дүрэм журам гэж үгүй. Тиймээс би тэд эсвэл бид гэж хэлэх байна. энэ бол юу хүсэхээс шууд хамааралтай” хэмээн хэлсэн юм. Никола Саркози өөрийн залгамжлагчийн залгамжлагч
болохыг хүсч байна. Үүний тулд эхлээд тэр нам дотроо буюу бүгд найрамдах намын дотор 11-р сард болох өрсөлдөөнд ялалт байгуулах шаардлагатай юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир