РИО ДЭ ЖАНЕЙРО ХОТОД БАЙДАГ МАССИМО БОТТУРАГИЙН ЗООГИЙН ГАЗАР ОНЦГОЙ ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВДАГ

massimo-forFB.0.0

Тэд олимпийн болон спортын тамирчид, дасгалжуулагчдыг бус олимпийн наадам зохион байгуулагдаж байгаа Фавелагийн ядууст үйлчилдэг байна. Тогооч Массимо Боттура “энэ бүхэн зуун хүнийг хоолохын тулд биш юм. бид хэдэн тонн шөл хийдэг гал тогоог нээж болно. энд өөр зүйлийг чухалчилдаг. Хоёр хоногийн өмнө хоёр зочин үйлчлүүлээд явахдаа бид анх удаа амьдралдаа хаан хүн шиг үйлчилгээ авч үзлээ гэж хэлсэн” хэмээн ярьж байна. Энэ гал тогоонд олимпийн наадмын хоолны газраас илүү үлдсэн хоол хүнсийг ашигладаг байна. Олимпийн гал тогоонд өдөр бүр 230тонн хүнсний бүтээгдэхүүнээр 60мянган хоолыг тамирчид, дасгалжуулагчид болоод тэднийг дагалдан яваа хүмүүст зориулан хийдэг.  Массимо Боттурагийн зоогийн газарт зоог барих хүмүүсийгн Фавелад ажилладаг нийгмийн ажилчид сонгодог. Ийнхүү үдэш бүр орон гэргүй 70 хүн сайхан газарт  мэргэжлийн тогоочийн хийсэн амтат зоогийг барьдаг байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир