ПОЛЬШ, ГЕРМАНЫ ХАЙГУУЛЧИД ДЭЛХИЙН 2- ДАЙН ДУУСЧ БАЙХ ҮЕЭР АЛГА БОЛСОН ГАЛТ ТЭРЭГТЭЙ АЛТЫГ ХАЙЖ БАЙНА

German_WWII_Frieght_Train

Польш, ХБНГУ-уудын хайгуулчид Нацистын үеийн алт ачсан галт тэрэгний эрлээ үргэлжлүүлж байна. тэд Баубжих хэмээх хотод малтлагын ажлаа эхлүүлж байна. Хайгуулчид галт тэрэг байж болох газар доорх хонгил илрүүлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа юм. “Радарын шалгалт их бодитой байдаг. Бидний хийсэн хэд хэдэн радарын шалгалтаар тэнд хонгил байгаа гэдэг нь батлагдсан” хэмээн хайгуулчдын багийн ажилтан ярьжээ. Үндэсний социалистуудын хулгайлсан урлагийн бүтээл болох хэд хэдэн вагонд дүүрэн алт ачсан хуягт галт тэрэг үнэхээр байсан эсэх нь одоо болтол тодорхойгүй юм. Домогт бол дээрх эрдэнэсүүдийг дэлхийн хоёрдугаар дайныг дуусахын өмнөхөн эрдэнэсийг галт тэргээр зөөвөрлөн аюулгүй газарт аваачиж байрлуулсан гэж гардаг байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир