ЛАЛЫН УЛС БҮЛГИЙН ХОРИОНД БҮТЭН ЖИЛ БОЛСОН ГЭРЭЛ ЗУРАГЧИН СИРИ УЛС РУУ ЯМАР ХЭРГЭЭР ЯВСАН БОЛООД ТЭНД ЮУ ҮЗЭЖ ТУУЛСАН ТУХАЙГАА НОМ БИЧИЖ ХЭВЛҮҮЛЖЭЭ

984800ee97073247219b1a3c80aceb49original

Лалын улс бүлгийн барьцаанд бүтэн жил байсны эцэст 2014 оны 6-р сард суллагдсан гэрэл зурагчин Даниел Рай хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Тэрээр Жеймс Фоли, Девид Хейнес, Алан Хэннинг нартай хамт хоригдож байсан боловч тэд бүгд алагдаж хамт хоригдож байсан Жон Кантил одоо ч хорионд байсаар байгаа юм. та эрүү шүүлтийн дараа яаж тэсч байсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр  “Тэдний надад хандаж эхэлсэн байдлаас харахад би гэртээ хэзээ ч амьд харихгүй гэдэгтээ итгэлтэй байсан. Бас би гэр бүл найзуудыгаа миний үхлийг бичлэгээс харахгүй байгаасай гэж хүссэн. Тэгээд би амиа хорлохыг оролдсон. Тэр явдлын дараа тэд намайг маш хатуу хянах болсон” гэж хариулсан байна. Даниел Рай хамт хоригдсон улсуудынхаа тухайд “намайг амьд гарахад найзууд маань тусалсан. Гэхдээ бид заримдаа бие биенээ юунаас ч илүү үзэн ядах тохиолдол байсан. Учир нь бид маш жижигхэн өрөөнд олуулаа хоригдож байсан. Гэхдээ л энэ нь биднийг тэр бүгдийг тэсч гарахад тусалсан. Би баривчлагдсанаасаа хойш хоёр 7хоноод амиа хорлохыг завдсан. Тэр үед хажууд маань хэн нэгэн байсан бол намайг битгий гэж хэлэх байсан” гэж ярьжээ. Та суллагдана гэдгээ сонсоод хамгийн анх төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу гэсэн сэтгүүлчийн асуултанд Даниел Рай “тэрхэн үед би маш их баярласан. Гэхдээ хормын дотор тэр бүх баярласан сэтгэл алга болчихсон. Би үлдсэн найзуудынхаа төлөө харамсаж, бас тэдний өмнө өөрөөсөө маш их ичсэн. Яагаад гэвэл бид олон зүйлийг туулж өнгөрөөсөн бас олон зүйлийг хамтаа хийнэ гэж ярилцдаг байсан. Бид суллагдахаараа зочид буудалдаа очиж, хүссэн бүхнээ идэж, шүршүүрт удаан орж, бас суллагдсанаа яаж тэмдэглэх талаар ярцгаадаг байсан” гэж хэлсэн юм. Рай мөн яагаад Сири улс руу явах болсон тухайгаа болоод тэнд юу үзэж харсан тухайгаа багтаасан ном хэвлүүлсэн байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир