ИХ БРИТАНИ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТЕРЕЗА МЕЙ ЕХ-НООС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ ЖИЛ ГАРУЙН ДАРАА ГАРГАХ БОЛНО ГЭЖ МЭДЭГДСЭН БАЙНА

9a1aec58-68e3-491e-97d2-b2bc63ca2e8d_09_theresamay_r_w

Их Британи улсын ерөнхий сайд Тереза Мей хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэлд няцаалт өглөө. Тэрээр “Их Британи улс жил гаруй хугацааны дараа Лисабоны гэрээний 50-р заалтын дагуу ЕХ-ноос гарах саналаа тавих болно” гэж мэдэгдсэн байна. Герман улсаас Европын сайдаар томилогдон ажиллаж байгаа Михаил Роот Лондонг энэ оны сүүлч гэхэд ЕХ-ноос гарах уулзалтуудыг хийхэд бэлэн байх ёстой гэж шаардсан байна.  Тэрээр “оны эцэс гэхэд бүх зүйлийг шинээр зохион байгуулж, шинэ нөгцөл байдалд дасахад хангалттай хугацаа. Өөр ямар нэгэн улс төрийн дарамт байх ёсгүй. Эдийн засгийн дарамт Их Британи улсаас их өндөр байна гэдэгт итгэлтэй байна. учир нь энэ бол Британий иргэд төдийгүй тус улсын эдийн засгийн шаардлага болохоор аргагүй юм. тэд бүгд ЕХ-гүйгээр Их Бриитани улс цаашид ямар байхыг мэдэхийг хүсч байгаа” гэж хэллээ.  Гэвч Михаил Рот Их Британи улсыг төлөвлөж байсны дагуу Норвеги, Швейцари улсуудын замналаар явна гэж бодохгүй байна. Норвеги улс ЕХ-ны дотоодын зах зээлд чөлөөтэй нэвтэрч чаддагаас гадна ЕХ-ны төсөвт татвар төлж ЕХ-ны иргэдийг ажлын байраар чөлөөтэй хангахыг зөвшөөрдөг байна. Швейцари улсын хувьд ЕХ-той харилцах харьцаагаа олон тооны гэрээгээр баталгаажуулсан байдаг. ЕХ-ны иргэдийг тус улс хүлээн авахаас татгалзсан тохиолдолд эдгээр гэрээнүүд хүчингүй болох заалттай юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир