РИО ДЭ ЖАНЕЙРО ХОТОД АГААРААС ЗУРАГ АВАХ ЗОРИУЛАЛТТАЙ КАМЕР УНАЖ ХҮН ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Rio-Olympics-NH-2-1-816x460

Рио Дэ Жанейро хотод байрладаг олипиа паркийн гадна агаараас зураг авах зориулалттай камер унаж хэд хэдэн хүнийг гэмтээсэн хэрэг гарлаа. Төмөр утсаар тогтоосон камер нь Олимпийн наадмыг дүрсийг дамжуулан үзүүлэх зорилгоор “Өү Би Эс” буюу “Олимпик Броадкаст сервис”-т зориулагдсан байжээ.  Гэмтэж бэртсэн хүмүүс стадионд орохоох явж байсан байна. Камерт цохиулсан хоёр эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж, гуравах эмэгтэйд түргэний эмч нар ослын газар дээр үйлчилгээ үзүүлжээ. Энэ осол Олипиа паркийн Кариока аренагийн орчимд болсон байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир