ПЕРУ УЛСАД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ ХЭД ХЭДЭН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

16PERU-web1-master768

Перу улсын өмнөд хэсэгт рихтерийн шатлалаар 5,2баллын хүчтэй газар хөдлөлт болж хэд хэдэн хүн амь насаа алдсан байна. Хохирогчдын тооны хувьд орон нутгийн болоод үндэсний эрх баригчид өөр өөр мэдээлэл өгсөн байна. Перу улсын иргэний хамгаалалтын байгууллага 4 хүн амь насаа алдсан гэж мэдээллээ. Каёома мужид хэдэн зуун байшин сүйдсэн байна. хоёр 7 хоногийн өмнө яг энэ бүсэд газар чичирсэн тохиолдол бүртгэгдсэн юм. Перугийн ерөнхийлөгч Педро Пабло Кучинский газар хөдлөлтөнд өртсөн мужид тусламж үзүүлнэ хэмээн амалсан байна.  Каёома мужид жил бүр хэдэн мянган жуулчдыг татдаг Колькагийн тал байдаг юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир