АНУ-ЫН ХОЛЫН ЗАЙН ПУУЖИНГИЙН СИСТЕМИЙГ БАЙРЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ӨМНӨД СОЛОНГОСЫН ИРГЭД ҮСЭЭ ХУСУУЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

57b1f40ec3618859238b464e

Өмнөд Солонгос улсын олон зуун иргэн АНУ-ын тус улсад байрлуулахаар төлөвлөсөн холын зайн пуужинг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн үсээ хусуулсан байна. АНУ-ын хамгаалах системийг тус улсын өмнөд хэсэгт байдаг Сонжу хэмээх газарт байрлуулахаар төлөвлөсөн юм. Солонгосын ерөнхийлөгч Пак Гён Хэгийн мэдээлснээр энэхүү систем нь иргэдийг Умард Солонгосын халдлагаас сэргийлэх зорилготой юм.  “Энэ хамгаалах системийг Сонжууд ч өөр өмнөд Солонгосын хаана ч байрлуулах ёсгүй. Оршин суугчид бид энд цугларч пуужинг байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа иэлрхийлж байна” хэмээн нэгэн иргэн хэлжээ. Умард Солонгос улс пуужинг зөвхөн энэ бүсэд байрлаж байгаа АНУ-ийг хамгаалахад зориулагдах болно гэж шүүмжилсэн бол Пхенъянаас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пакийг урвагч хэмээн нэрлэсэн байна. БНХАУ- ч мөн хамгаалалтын системийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Хойд Солонгосын арми пуужингийн туршилтуудыг ар араас нь явуулж байгаагаас гадна цөмийн зэвсэг эзэмшиж байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир