ГУАНТАНАМОГИЙН ХОРИХ ГАЗРААС 15 ХОРИГДЛЫГ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

97716aefec9a4bc6a7210fd3b0914462_18

Даваа гарагт Гуантанамогийн хорих газраас нэгэн зэрэг 15 хоригдлыг нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулагдлаа. Эдгээр хоригдлуудыг Арабын нэгдсэн Эмират улсад шилжүүлэн байрлуулж байгаа бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн  удирдлаган доор явагдаж байгаа хамгийн олон хоригдлыг нэгэн зэрэг зөөсөн анхны тохиолдол юм. Пентагонаас Йемен улсын 12, Афканистаны 3 хоригдлыг нүүлгэн шилжүүлснээр Гуантанамогийн хоригдлын тоо 61 болж буурсан байна. Энд хоригдож байгаа хоригдлуудын ихэнх нь шүүх хурал болон ял шийтгэлгүйгээр хоригдож байна. Ерөнхийлөгч Барак Обама өөрийн сонгууль цагийг дуусахаас өмнө энэхүү хорих газрыг хаах бодолтой байгаа юм. Цагаан ордноос үлдсэн хоригдлуудыг АНУ-ын хорих газруудад байрлуулах хүсэлтэй байгаа боловч конгресс зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм. 4-р сард Йемен улсын 9 хоригдлыг Саудын Араб улсад шилжүүлэн өгсөн байна. Гуантанамо Бей хорих газар нь Куба улсаас зүүн өмнө зүгт байдаг Америкийн тэнгисийн цэргийн баазад байрладаг юм. АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш 2001 онд болсон 9-р сарын 11-ний халдлагын дараа гадаадын терроризмын сэжигтнүүдийг байрлуулахаар уг хорих газрыг нээсэн юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир