ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАРГАЛДАГЧ ТАЛУУДЫГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ШААРДЛАА

csm_20160328rossijagermanija_0b49d2b1d8

ОХУ болон ХБНГУын гадаад хэргийн сайд нар Москва, Киевийн хооронд байдал дахин хурцдаж эхэлж байгаа ч Украины асуудлыг тайван замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Екатеринбургт оюутнуудтай уулзах үеэрээ Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин улсыг Минскийн гэрээг хэрэгжүүлэхийг шаардаж ОХУ өөрийн хийх ёстой зүйлийг хийж салан тусгаарлагчдыг ятгаж байгаа гэж мэдэгдсэн байна. тэрээр “мэдээж Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх нь байгаа байдлыг сайжруулахад нэмэр болох болно. Минск хотод Герман, Украин болон Орос улсуудын тохирсон гэрээг мөрдөж байж л энэ сайжрал болох боломжтой гэдэгт бид итгэлтэй байна. бид гэрээний бүх заалтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн өөрсдийн байр сууринд бат зогсож байгаа” гэж хэллээ. Германы гадаад хэргийн сайд Штайнмайер ОХУ, Украин улсуудыг хар тэнгисийн Крымын хойг дээр гарсан асуудлыг шийдвэрлэх уулзалт зохион байгуулахыг шаардсан байна. Оросын талын мэдээлж байгаагаа Украины тусгай алба Крымын хойг дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар хууль бусаар орж ирсэн гэж буруутгаж байгаа юм.Украин улсын зүүн хэсэгт 2014 оноос хойш салан тусгаарлагчид ОХУ-ын тусламжтайгаар засгийн газрын армийн эсрэг тэмцсээр байна. энд өнгөрсөн саруудад гал зогсоох гэрээг үл харгалзан буудалцаан дахин ширүүссэн юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир