МАКЕДОНИ УЛСЫН ИРГЭД ХУУЛЬ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ, ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ЭРХ БАРИГЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА

573ca48118118

Македони улсын  20мянга гаруй иргэн нийслэл Скопье хотод олон жил эрх барьж байгаа ерөнхий сайд Никола Груевский болон түүний ВМРО-ДПМИЕ намыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд парламентын сонгуулийг шударгаар явуулж хууль зүй, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж, гэмт хэрэгт холбогдсон  улс төрчдийг шалгах ажлыг сайжруулахыг шаардаж байна.  Груевскийг иргэд 20мянган иргэний утсыг хууль бусаар чагнуулсан гэж буруутгаж байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролжож байгаа иргэн Маяа Мараканин “бид 70 хоног эсэргүүцлээ илэрхийлж байна. бидний хийж байгаа энэ эсэргүүцлийг “эрээн хувьсгал” гэж нэрлэж байна. бид бүгд засгийн газрын хийхийг хүсэхгүй байгаа зүйлсийг шаардаж байна. бид бага багаар тэвчээрээ алдаж байна. бид дахиад хүлээхийг хүсэхгүй байгаагаас гадна бид хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн ярьж байна. Македони улс 2014оны 4-р сард болсон сонгуулиас хойш улс төрийн хямралд ороод байгаа юм. сөрөг хүчин болон социал демократууд эрх баригч намыг сонгуулийг луйвардсан гэж буруутгаж өнөөг хүртэл паралментын ажилд саад учруулсаар байгаа юм. урьдчилсан сонгууль явуулах нь тус улсын хувьд хямралаас гарах боломж боловч хоёр удаа хойшлогдсоноор одоо хэзээ болох нь  ч тодорхойгүй болоод байна. ЕХ болон АНУ-ууд хэдэн сарын өмнөөс маргалдагч талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгахаар хичээж байгаа боловч амжилт олоогүй байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир