ЦАГДАА НАР ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС БОЛЖ БРЮССЕЛ ХОТОД ЗАРЛААД БАЙСАН ТҮГШҮҮРИЙГ ЦУЦАЛСАН БАЙНА

Бе172822241548b0a40f5701c2359fb655лгийн нийслэл Брюссел хотод цагдаа цагдаа нар тэсрэх бодис бүхий бүс зүүсэн сэжигтнийг баривчилснаар тогтоогоод байсан терроризмын түгшүүрийн байдлыг цуцлаад байна. мөрдөгчдийн мэдээлж байгаагаар цагдаагийн газар руу нэгэн эрэгтэй утсаар ярьж өөрийг нь барьцаалсан хүн алсын удирдлагатай тэсрэх бөмбөг  өмсүүлж томоохон худалдааны төвийн гадна буулгасан тухай мэдээлжээ. Энэхүү мэдээлэл өгсөн хүнийг цагдаа нар баривчилсан байна. шинжилгээнээс харахад уг тэсрэх бөмбөг бүхий бүс ямар ч аюул учруулахааргүй байсан бөгөөд түүнийг барьцаалсан гэх улс мөр байгаагүй байна. Брюсселийн прокурорын газрын төлөөлөгч Рим Кечичэ “Сэжигтэн сэтгэл зүйн өвчтэй гэдэг шалтгаанаар цагдаа нарын хүрээнд танигдсан хүн байсан. Түүнээс гадна тэр 2014 онд улсын прокурорын газрын мөрдөн шалгаж байсан хэрэгт холбогдож байсан. Хамгийн сүүлд тэрээр цагдаагийн газар руу утасдаж өөрийг нь Сири улс руу явж, лалын улс бүлгийн төлөө тулалд гэж сүрдүүлээд байна гэж  мэдэгдэж байсан” гэж хэлжээ. Сэжигтэн 1990 онд төрсөн бөгөөд нэрийн эхний үсгүүд нь Ж.Б гэснээс өөр мэдээллийг цагдаагийн газар өгөөгүй байна. Түүний биедээ зүүсэн байсан тэсрэх бодис бүхий бүсэн дотор давс болон жигнэмэг байсан байна. халдлагын түгшүүр зарласантай холбоотойгоор гудамж талбайд хаалт тавьсантай холбоотойгоор Брюссел хотын тээврийн хэрэгслүүдэд хүндрэл гарсан байна.  Мөн энэ үеэр ерөнхий сайд Чарлес Мишел үндэсний хямралын төвөөс цагдаа нарын явуулж байгаа үйл ажиллагааг ажиглаж байжээ. Брюссел хотын нисэх буудал дээр 3-р сард гарсан халдлагын үеэр 32 хүн амь насаа алдсан билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 12 хүнийг тусгай ажиллагааны үеэр түр саатуулсан бол тэдний 3-ыг нь баривчлаад байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир