ГААГ ДАХЬ ОЛОН УЛСЫН ШҮҮХ КОНГО УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН БЕМБААГ ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТ БУРУУТАЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ 18 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

kongo

Гааг дахь олон улсын шүүх Конго улсын экс дэд ерөнхийлөгч Жан Пьер Бембаад хорих ял оноолоо. 3-р сард буруутай гэдэг нь батлагдсан 53 настай тэрээр дайны гэмт хэрэг, ххүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь батлагдсан тул 18 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна.  Шүүгч Силвия Штайнер “Шүүгчдийн бүрэлдэхүүн  ноён Бембааг гэмт хэрэг гарах явдлыг таслан зогсоохын тулд өөрийн хийх боломжтой, шаардлагатай ухаалаг арга хэмжээнүүдийг авч чадаагүй гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна. Бемба нь Төв Африкийн Конго улсад 13 жилийн өмнө болсон аймшигт хэргийн эзэн юм. армийн удирдагчийн хувьд түүнийг эмэгтэйчүүдийг бөөнөөр нь хүчирхийлсэн, аллага болоод дээрэм тонуулын хэрэгт буруутай гэж үзсэн байна. олон мянган эмэгтэйчүүд охид тухайн үед цэргүүдийн хохирогч болсон юм. 5 жил үргэлжилсэн шүүх хурлын явцад Бемба өөрийгөө буруугүй гэж олон удаа мэдэгдэж байжээ. Түүнийг туусгаарлан шалгах ажил 2008 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэхүү хугацааг түүний авсан ялаас хасах юм. одоогийн байдлаар Бембааг аль улсад хорих нь тодорхойгүй байна. Энэ шүүх хурал нь хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашигласан гэмт хэргийн эсрэг явагдсан анхны шүүх хурал байсан юм. хүний эрхийг хамгаалах олон улсын Хьюман Райтс Вотч байгууллага шүүгчдийн гаргасан шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир