УНГАР УЛСЫН ЗАХИРАГЧ АСАН НИКОЛАЙ ЧАУЧЕСКУГИЙН АМЬДАРЧ БАЙСАН ОРДОН ЖУУЛЧДЫН ИРЭХ ДУРТАЙ ГАЗРУУДЫН НЭГ БОЛООД БАЙНА

Kota-budapest-di-Malam-Hari

Олон нийтэд нээлттэй болоод 3сарын хугацаа өнгөрч байгаа боловч Унгар улсын захирагч асан Николай Чауческугийн амьдарч байсан ордон жуулчдын ирэх дуртай газруудын нэг болоод байна. Хаврын ордон хэмээх нэртэй энэ газар нь нийслэл Бухарест хотын язгууртнуудын дүүрэгт байдаг бөгөөд амралтын өдрүүдээр 500орчим хүн ирж үзжээ. 1960-аад оны дунд үеэр уг ордныг Чауческугийн эхнэр Эленагийн хүссэнээр засч тохижуулсан байдаг. Ордны усан сан, саун, нарлах өрөө болон ариун цэврийн өрөөнүүдийг алтаар бүрсэн нь тухайн үеийн зоммунист засаглалтай улсын ард түмний хувьд энэ бүхэн нь төсөөлөхийн аргагүй дээд зэрэглэлийн хэрэглээ байсан юм. Хаврын ордныг үзэхэд 6 болон 11 еврогийн тасалбарыг сонгон авч үйлчлүүлэх юм байна. Германаас ирсэн жуулчин Норберт Лэндрих “Ордныг олон нийтэд нээлттэй болгосон нь сайхан санаа байсан гэж би бодож байна. Румчуудын хувьд Чауческу хэрхэн амьдарч байсныг бас яаж унасныг мэдэх хэрэгтэй юм. уналт гэдэг нь үүнд яг тохирох үг” хэмээн хэлж байна. 80 өрөө бүхий Хаврын ордны ихэнх дотоод заслыг хуучин хэвээр нь үлдээсэн байна. Чауческугийн гэр бүл энд 3хүүхэдтэйгээ амьдарч байсан юм. Өөрчлөлт шинэчлэлтийн дараа харвын ордонд олон орны зочид төлөөлөгчдийг байрлуулжээ. Чауческу нь Румын улсын эрхийг 1965-1989 оныг хүртэл барьж байсан бөгөөд 1989 оны 12-р сарын 22-ны өдөр иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж огцруулсан юм. 3 хоногийн дараа дарангуйлагч маань эхнэр Элена Чауческугийн хамтаар шүүх хурлаас цаазаар авахуулах ял сонссон байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир