ФОЛЬКСГВАГЕН КОНЦЕРНЫ ХОРТ ХИЙН ХЭРЭГТ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ТАТАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

germany-3

ХБНГУ-ын Фольксгваген концерны хорт хийн дуулиан концерны тэргүүлэгчдийн хүрээнд хүрээд байна. Брауншвайг хотын прокурорын газар Фольксгвагены экс захирал Мартин Внитеркорн болоод одоогийн Фольксгваген брэндийн захирал болох Херберт Дийсс нарын эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эдгээр удирдах албан тушаалын менежерүүдийг санхүүгийн салбарт хорт хийн асуудлын талаарх мэдээллийг өгөргүй оройтуулж өгснөөр хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулсан гэж буруутгаж байгаа юм. Прокурор Клаус Цийеэ “бид өөрсдийн явуулсан мөрдлөг болоод Бафинаас авсан материалууд дээр түшиглэн энэхүү мэдээллийг олон нийтэд, тэр дундаа санхүүгийн салбарынханд эрт мэдэгдэх боломж байсан гэж үзэж байгаа. Мэдээллийг эрт өгөөгүйгээс бол их хэмжээний алдагдалд ороход хүргэсэн гэж бид үзэж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн мөрдөн шалгах ажил хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй гэж хэлсэн байна.  Ройтерс мэдээллийн байгууллагын мэдээлж байгаагаар Фольксгваген концерн дээр дурьдагдсан эрхмүүд үүргээ ухамсарлаагүй, хойш тавьсан гэж буруутгах шинэ баримтууд илрээгүй гэж мэдэгджээ. Прокурорын газар өнгөрсөн оны 9-р сарын сүүлчээс хорт хийн асуудлыг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа одоогийн байдлаа 24 хүнийг шалгаж байгаа юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир