МЕКСИК УЛСАД БАГШ НАРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕЭР МӨРГӨЛДӨӨН ГАРЧ ХҮМҮҮС АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2013911184115411734_20

Мексик улсын өмнөд хэсэгт байдаг Оохака мужид багш нарын эсэргүүцлийн хөдөлгөөн хяналтаас гарч багаар бодоход 6хүн амь насаа алдсан байна. Иргэдийн хаалт тавьсан Ношитланы хурдны замыг чөлөөлөх ажилд хэдэн зуун цагдаа оролцох үеэр мөргөлдөөн гарсан байна. тус улсын аюулгүй байдлын яам эсэргүүцлээ илэрхийлж байсан багш нарын дунд тэмцэгчид холилдсоноор ийм зүйл болсон гэж мэдэгджээ.   Зэвсэглэсэн хэрэгтнүүд аюулгүйн албаныхан руу гал нээж молотовын кокктейл шидэж байсан юм. энэ үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэний 55нь цагдаагийн ажилтнууд байжээ. Си Эн Ти И багш нарын үйлдвэрчний эвлэл цагдаа нарыг багш нарын эсрэг гал нээсэн гэж буруутгаж байна. Аврах албаныхан одоогийн байдлаар 3 хүн амь насаа алдсан гэж мэдээлжээ. Тэдгээрийн нэг нь 23 настай, нэг нь 26 настай байсан бол гурав дахь нь насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд байсан байна. Цагдаа газар хоёр багш амь насаа алдсан гэж мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир