ИРАН УЛСЫН АЮУЛГҮЙН АЛБА ЛАЛЫН УЛС БҮЛГИЙГ ДЭМЖИГЧДИЙН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ХАЛДЛАГУУДЫГ ТАСЛАН ЗОГСООСОН БАЙНА

0318iran02

Иран улсын аюулгүйн алба хэд хэдэн газарт хийгдэхээр төлөвлөгдөж байсан лалын улс бүлгийн исламистуудын халдлагуудыг таслан зогсоосон тухайгаа мэдэгдлээ. Үндэсний аюулгүй байдлын алба нийслэл Тегеран хотоос хэд хэдэн халдлага үйлдэхээр төвлөж байсан террорист бүлгийг баривчилсан гэж мэдээлсэн байна.  Иран улсын тагнуулын алба “улс орон даяар тархсан терроризмын эсрэг хамгийн том үйл ажиллагаа”-г зохион байгуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний мэдээлж байгаагаар халдлагуудыг лалын улс бүлэгт ойр байдаг зэвсэгт бүлгүүдийн төлөвлөгөө байсан байна. Ираны хувьсгалын гварьдийн гишүүд Иракийн хил дээр байдаг арав гаруй террорист бүлгүүдтэй тулалдаж байгаа боловч тулаан хаана болж байгаа болон хэзээ явагдаж байгааг хэлэх боломжгүй юм.  Шийтүүдийн амьдардаг Иран улс нь Суннитийн лалын улс бүлгийн өстөн дайсанд тооцогддог байна. Иран улсын дайчид хэдэн жилийн өмнөөс Ирак, Сири улсуудад лалын улс бүлгийн эсрэг тэмцэж байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир