ПАРИС ХОТОД ОЛОН УЛСЫН ЗЭВСГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЯВАГДАЖ БАЙНА

15UP-Gunstudy-master675

Парис хотод Евросатори хэмээх олон улсын зэвсгийн үзэгслэн яармаг “хуягт танкийн оронд энх тайван” уриатайгаар гарч байна. энэхүү үзэгслэн худалдааг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. олон тооны хямрал, дайн дажин, алан хядлагатай холбоотойгоор зэвсгийн  үйлдвэрлэл ашиг ихтиэй байгаа гэж Их Британий энэ салбарын тухай мэдээлдэг Жейнс хамгийн сүүлд гаргасан тайландаа дурьдсан байна. энэ салбар түүхэндээ өнгөрсөн жил хамгийн ихээр хөгжсөн байна. энэ мэдээлэл иргэдэд таалагдахгүй байх нь мэдэжу юм. Парис хотод эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байгаа нэгэн иргэн “би зэвсэг болоод хуурамч аюулгүй байдал ямар асуудалд хүргэж болдгийг харж болох асуудалтай бүсэд амьдардаг. Аюулгүй байдал чухал гэдгийг би ойлгож байна. Хүмүүс аюулгүй байдлыг мэдрэхийг хүсч байгаа. Гэвч үүнд хүрэх өөр арга замууд ч бий. Би энд зарагддаг зэвсгээс болж маш их зовсон дүрвэгчидтэй ажилладаг” гэж ярьжээ. Үзэгслэн яармагийг зохион байгуулж байгаа Франц улс зэвсэглэлтийн салбараас маш их хэмжээний ашиг олж байгаа гэж Жейнс мэдээллийн байгууллага мэдээлж байна. тус улсын хувьд 2015оны зэвсгийн борлуулалт нь 2014 оныхоос 30 гаруй хувиар өсчээ.   2018онд ОХУ дэлхийн 2 дахь том зэвсэг үйлдвэрлэгч гэдэг суудлаа алдаж, ХБНГУ- жагсаалтын гуравт бичигдэх магадлал өндөр байна. АНУ зэвсгийн борлуулалтаараа дэлхийд нэгд бичигддэг байна.

Бэлтгэсэн : Ж.Тамир