ФИЛИППИНИЙ ЛАЛЫН ШАШИНТ АЛАН ХЯДАХ БҮЛЭГ БАРЬЦААНД БАЙСАН КАНАДЫН ИРГЭНИЙГ ЦААЗААР АВСАН ТУХАЙГАА МЭДЭЭЛЛЭЭ

philipine

Филиппин улсад лалын Абу Саяаф хэмээх бүлэг Канадын нэгэн иргэний амийг хороосон тухайгаа мэдээллээ. Тус байгууллага барьцаанд байсан иргэний амь насны төлбөр болох олон сая еврог өгөх хугацаа дууссан учраас түүнийг хороосон гэж мэдэгдсэн байна. Филиппин улсын эрх баригчид одоогийн байдлаар дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм. Армийн төлөөлөгч Ноэл Дэтояато “армийнхан чөлөөлөх тулааныг ямар ч саадгүйгээр үргэлжлүүлэх болно” гэж мэдээлжээ. Канад улсын ерөнхий сайд Жастин Труддею цахим хуудсаар дамжуулан Канадын эрх баригчид барьцааны хүн амь үрэгдсэн тухай мэдээллийг олохоор хичээж байгаа гэж мэдэгдсэн байна. Канад улсын иргэн 2015 оны 9-р сард Самал хэмээх жуулчид ихээр ирдэг арал дээрээс барьцаалагджээ. Исламын шашинтнууд өнөөдөр дахин 3 хүний амийг хороох болно гэж мэдэгдсэний дотор Норвеги, Филиппин улсуудын тус бүр 1 хүн байгаа юм. Абу Саяаф алан хядах байгууллага нь 4-р сард Канадын нэг иргэнийг цаазалсан тухайгаа мэдэгдэж байсан бол Жоло хэмээх арал дээр одоо ч олон тооны иргэдийг барьцаалан хорьж байгаа юм. Абу Саяаф нь лалын улс бүлэгтэй ойр байдаг байна. Филиппин улсын ирээдүйн ерөнхийлөгч Родриго Дутэртэ барьцаалагчдыг үсрдүүлсэн байна. тэрээр гэмт хэргийн эсрэг хатуу тэмцэгч гэдгээрээ алдартай юм. шүүмжлэгчид түүнийг хүн амины том гэмт хэрэгтнүүдэд зөөлөн хандаж, жижиг гэмт хэрэгтнүүдтэй хөөцөлдөж байна гэж буруутгаж байна.  6сарын дотор  Филиппин улсыг гэмт хэргээс чөлөөлнө хэмээн амалснаар популист намаас нэр дэвшигч Родриго Дутэртэ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадсан билээ. Тэрээр мөн 2006 онд хүчингүй болгосон цаазаар авах ялыг дахин сэргээх бодолтой байгаа юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир