АНУ-ЫН ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН ШӨНИЙН КЛУБТ ХАЛДЛАГА ГАРЧЭЭ

thousands_attend_vigils_for_orlando_shooting_victims_toronto_star_m11

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод ижил хүйстнүүдийн шөнийн клубт болсон хэргийн зарим зүйлс тодорхой болсоор байна. хэвлэлийнхэн болоод мөрдөн шалгах багийнхан хэргийн бараг бүх нарийн мэдээллийн олж авч чаджээ. Хэрэгтэн Омар Мэтины гэр бүл түүнийг төрөхөөс өмнө Афканистанаас АНУ-д цагаачлан ирсэн бөгөөд 2006 онд Омар гэмт хэргийн технологийн мэргэжлээр сургуулиа төгсөж 3 жилийн дараа гэрлсэн байна. Эхнэрээ байнга дарамталж, мөргөлийн үеэр сүмд хүү нь дураараа тонгочин тоглодог байсан зэрэг мэдээллүүд байгаа боловч 29 настай түүнийг ямар шалтгаанаар энэхүү аймшигт хэргийг үйлдэх болсон нь тодорхойгүй байгаа юм.   Омар Матин алан хядагчдын нэг болох радикал исламист байв уу? эсвэл сэтгэл зүйн хувьд асуудалтай энгийн нэгэн байв уу? эсвэл тэр эхнэрийнх нь хэлж байгаа шиг хүчирхийлэгч байв уу гэх мэт олон асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл түүний явдаг сүмийн номлогч Омар Матиныг бүрэг нэгэн байсан гэж тодорхойлсон байна.  “тэрний хийсэн үйлдэл яахын аргагүй террорист халдлага байсан. Би тэрнийг буруутгаж байна. би тэрний юу хийх гэж байгааг эртхэн мэдсэн ч болоосой. Хэрвээ би тэрний ийм зүйл хийх гэж байгааг мэдсэн бол өөрөө барих байсан юм.  би амь насаа алдсан тэр хүмүүсийг өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн гэж бодож байна. би хүүгийнхээ хийсэн хэрэгт гүнээ харамсаж байна. бас би та бүхний нэгэн адилаар гуниглаж, яахаа мэдэхгүй байна. та бүхэн бол миний гэр бүл” хэмээн түүний эцэг Сэддик Матин хэлжээ. Сэддик Матиныг ч мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нууцлаг нэгэн гэж тодорхойлж байна. Түүнийг АНУ-ын гадаад хэргийн яамны ажилчидтай уулзсан гэж Эн Би Си телевиз мэдээлсэн байна. Сэддик Матин Афканистан улсад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ.

Бэлтгэсэн : Ж.Тамир