ФРАНЦ УЛСЫН НЭГЭН ИРГЭН ХАМТРАН АМЬДРАГЧАА БОЛОН ЦАГДАА ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Flag of France

Франц улсын нэгэн иргэн цагдаагийн нэг ажилтан болоод хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг гарчээ. Парис хотын прокурорын газрын дэргэдэх терроризмын эсрэг байгууллага энэхүү хэргийг мөрдөн шалгаж байна. Хэрэгтэн нь өөрийгөө лалын улс бүлгийнх гэж хэлсэн байна. Лалын улс бүлэгтэй ойр байдаг Амак мэдээллийн агентлаг хэрэгтнийг лалын улс террорист бүлгийн гишүүн байсан гэж мэдээлжээ. Тус улсын дотоод хэргийн яамны ажилтан Пьер Хэнри Брандэт “байдал хүнд байна. цагдаагийн ажилтан нэг хүний гарт амь үрэгдсэн. Тусгай албаныхан ажиллагаанд оролцож байранд нь дайрч орсноор нэг эмэгтэй хүний цогцосыг олсон. Хэрэгтнийг тусгай албаны болоод цагдаагийн ажилчид буудан хороосон” гэж мэдэгджээ. Хэргийн талаарх эхний мэдээллээс харахад хэрэгтэн эхлээд 42настай цагдаагийн ажилтныг хутгалж, Парис хотоос баруун зүгт байдаг Магнанвилл хэмээх хотод байдаг байрандаа нуугдаж байсан байна. уг байрнаас дараа нь хэрэгтний хамтран амьдрагчийн цогцос олдсон бол 3 настай хүүхэд гэмтэл бэртэлгүй өнгөрсөн байна. Өнөөдөр тус улсын аюулгүй албаныхан тусгай уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч Франсуа Олаанд ч оролцох юм байна. Франц улс Парист болсон халдлагаас хойш одоо ч онцгой байдалд байгаа юм.

Бэлтгэсэн : Ж.Тамир