СИРИ УЛСЫН АРМИЙН ХЯНАЛТАНД БАЙГАА ЭРГИЙН БҮСЭД ДАРААЛСАН ДЭЛБЭРЭЛТҮҮД БОЛЖ ЗУУ ГАРУЙ ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА

9A57FD60-695F-40C7-8F56-07ACF7140A9D_w987_r1_s

Тартус хотод багаар бодоход 48 хүн, Жабла хотод 53 хүн амь насаа алдсан гэж Сирийн хүний эрхийг ажиглах хорооноос мэдээллээ. Түүнээс гадна олон тооны иргэд гэмтэж бэртсэн байна. Энэ нь иргэний дайн эхэлснээс хойш гарсан хамгийн том халдлага байсан байна. Латакия хэмээх далайн эргийн муж нь 2011 оноос хойш эрх баригч Башар Ал Ассадын мэдэлд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ нутагт сөрөг хүчнийхэн нэг бус удаа халдлага үйлдэж байжээ.

Бэлтгэсэн :Ж.Тамир