БАРАК ОБАМА ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ ЗЭВСГИЙН НАЙМААГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Obama-Vietnam-NH-816x460

Зүүн Өмнөд Азийн Вьетнам улсад хийж байгаа анхны айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 50 жилийн турш хэрэгжиж байгаа зэвсэг наймаалцахыг хориглосон гэрээг хүчингүй болгосон байна. Тэрээр нэгэн хэвлэлийн хурлын үеэр зэвсгийн наймааны хоригийг цуцалсан явдал нь Хятад улсын зүүн тэнгист явуулж байгаа үйл ажиллагаатай ямар ч холбоогүй, хоёр улсын харилцааг сайжруулах зорилготой гэдгийг мэдэгджээ. Хятад улс Зүүн Хятадын тэнгисийн 80хувийг эзэмшдэг боловч үүнийг Вьетнам төдийгүй АНУ-ууд эсэргүүцдэг байна. Барак Обама мөн “Зэвсгийн худалдаа бусад холбоотон орнуудад тавигддаг шиг маш өндөр хяналт хамгаалалтын доор явагдах болно. ялангуяа хүний эрхийн асуудлыг бид хамгийн өндөрт тавьдаг. Гэсэн ч энэ өөрчлөлт нь Вьетнам улс өөрийгөө хамгаалах, хүйтэн дайны үлдэгдлийг арилгахын тулд хангалттай зэвсэгтэй байх ёстой” хэмээн хэлсэн юм.  Хоёр улс дипломат харилцаагаа сэргээснээр хойш худалдааны салбар ч цэцэглэн хөгжиж байна. АНУ-ын Боинг концерний хувьд сайхан боломж байсан бөгөөд хямд нислэг үйлддэг “ВьетЖет” компани 11,3 тэрбум еврогийн өртөг бүхий Боинг-737 загварын онгоцнуудыг захиалсан бөайна. Барак Обама нь Вьетнамын дайн дууссанаас хойш тус улсад айлчилж байгаа АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч болж байна. Анх 1995 онд хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн юм.

Бэлтгэсэн :Ж.Тамир