НҮБ ХҮМҮҮНЛЭГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

mat4359

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш тохиож байгаа хамгийн том хүмүүнлэгийн хямралтай холбоотойгоор НҮБ-ын е.н.б.дарга Бан Гимун дэлхийн улс орнуудыг хүндбайдалд орсон иргэдэд тусламж үзүүлэхийг уриаллаа. Тэрээр Истанбул хотод болж байгаа НҮБ-ын дэлхийн яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүсийн тоо урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн гэж хэлсэн юм.  Тэрээр “энд байгаа хүмүүс шаардлагатай өөрчлөлтийг хийж чадахаар эрх мэдэлтэй хүмүүс” гэж хэлсэн бол Германы канцлер Ангела Меркел хүмүүнлэгийн тусламжийг яаралтай үзүүлэх шаардлагатайгаас гадна энэ тухай ярьж байгаа нь ичмээр хэрэг гэж хэлсэн юм.  Тэрээр мөн иргэний дайн явагдаж байгаа Сири улсад эмнэлгүүдийг бөмбөгдөж, эмч нарыг хороож байгаа явдлыг хүчтэй шүүмжилсэн байна. Ангела Меркел хямралд өртсөн газруудад шаардлагатай тусламжийн хэмжээг нарийвчлан гаргахыг шаардаж “бид гамшгаас гамшгийн хооронд ажиллаж болохгүй. Бид олон улсыг хамарсан ар араасаа тасралтгүй үргэлжлэх тусламжийн системийг байгуулах шаардлагатай байна. Хүмүүнлэгийн чуулга уулзалт нь хямралын бүсэд амьдарч байгаа хүнд байдалд орсон иргэдэд хэрхэн туслах тухай яригдах ёстой” гэж мэдэгджээ.  НҮБ- энэ удаагийн хүмүүнлэгийн чуулга уулзалтаараа дэлхий дээр хүнд байдалд орсон тусламж шаардлагатай байгаа иргэдэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна.  энэхүү чуулга уулзалтанд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудын 6000гаруй төлөөлөгчид оролцож байгаагийн 60 гаруйн дэлхийн улс орнуудыг тэргүүлэгчид байгаа юм.  Одоогийн байдлаар дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том хүмүүнлэгийн гамшиг дэлхий нийтийг нөмрөөд байна гэж НҮБ- мэдээлж байна.  Тэдний мэдээлж байгаагаар 125сая орчим иргэнд тусламж шаардлагатай байгаагийн 60 гаруй сая нь орон гэрээ орхин дүрвэж яваа иргэд юм. энэ нь сүүлийн 70 жилд байгаагүй тоо баримт юм байна.

Бэлтгэсэн :Ж.Тамир