ТАЛИБЫН АЛАН ХЯДАХ БҮЛГИЙН ТЭРГҮҮН МУЛЛАХ АХТАР МАНСУР АГААРЫН ДАЙРАЛТЫН ҮЕЭР НАС БАРСАН ТУХАЙ ТУС БҮЛЭГ МЭДЭЭЛЛЭЭ

7879bfb1-21e8-4bcc-b205-6a44d33e900f

Талибын алан хядах бүлгийн тэргүүн Муллах Ахтар Мансур Пакистан-Афканистаны хилийн орчимд АНУ-ын явуулсан нисгэгчгүй онгоцны дайралтын  үеэр нас барсан гэдгийг талибын бүлэг баталгаажуулаад байна.  АНУ-ын армийн мэдээлж байгаагаар бямба гарагийн үдийн хойно Пакистаны баруун хэсэгт Ахмад Вал хэмээх газрын ойролцоо байдаг алслагдсан нутагт нисгэгчгүй онгоцнууд Мансураас гадна нэг хүний явж байсан машин руу дайрчээ. АНУ-ын гадаад хэргийн сайд Жон Керри Бирм улсын уос төрч Аонг Сан Сучитай Нөайпидавт уулзах үеэрээ Мансурыг устгасан явдалд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. тэрээр “Энэ явдал нь биднийг Афканистаны талд зогсож байгаа гэдгийг баталж байна. Бид тогтвортой, аюулгүй тайван, мөн хангалуун амьдрал бзхий Афканистан улсыг байгуулахыг хүсч байгаа. Манёсур нь энэхүү хүсэл эрмэлзлэлд саад болж тус улсын тайван байдлыг алдагдуулж байсан” гэж хэлжээ. Керригийн мэдэгдэж байгаагаас Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф дрон онгоцны дайралт болохыг урьдчилан мэдэж байсан байна. АНУ Муллах Ахтар Мансурыг олон мянган энгийн иргэн болоод аюулгүйн албаны ажилчдын амь насыг хороосон хэрэгт буруутгадаг юм.  Нийслэл Кабул хотын гудамж талбайд явсан иргэд Талибын тэргүүлэгчийг хороосон тухай мэдээллийг баяртайгаар хүлээн авч байсан юм. Кабул хотод амьдардаг Мохаммед Хуссейн “тэд амиа золиослох ажиллагаа явуулж гэмгүй иргэд, хүүхдүүдийг алдаг байсан. Тийм болохоор энэ сайхан мэдээ байна. талибын удирдагчдыг хороох тусам Афканистан улсын байдал тогтворжино гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.  Муллах Ахтар Мансур нь 2015 онд Талибын алан хядах бүлгийн удирдлагыг гартаа авсан бөгөөд тэр цагаас хойш бүлэг дотрох эрх мэдлийн төлөөр цуст тэмцэл эхэлсэн билээ.  Үнэндээ тэрээр лалын шашинтнуудын эртнээс нууцаар удирдаж байжээ. Бүлгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл гарахаас сэргийлэх үүднээс Муллах Ахтар Мансур  болоод түүнийг дагалдагчид түүний өмнөх тэргүүн болох Муллах Омарыг нас барсан гэдгийг олон нийтээс 2 жилийн  турш нууцалж байсан юм. 45 орчим настай гэж таамагладаг Муллах Ахтар Мансур нь 1996-2001 онуудад Афканистан улсад газар аваад байсан радикал исламын Талибын бүлэгт өндөр албан тушаал хашдаг байсан юм. Тэрээр Афканы өмнөд хэсгийн Кандагар хотын нисэх буудлын даргын албаг хашиж байгаад агаарын тээврийн яамны сайдын үүргийг ч гүйцэтгэж байсан юм.

Бэлтгэсэн :Ж.Тамир