АЛДАРТ ХӨЛБӨМБӨГЧИН ӨФИЛ ЙОРДАНИ УЛСЫН ДҮРВЭГСДИЙН ЛАГЕРЬТ ЗОЧИЛЖ ХҮҮХДҮҮДТЭЙ ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЛОО

462621454

Йордани улсын Заатари дүрвэгсдийн лагерьт хөлбөмбөгчин Мэсут Өцил зочилж дүрвэгсдийн хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглосон байна. Түүний дамжуулалт болоод 11м-ийн цохилтууд хөвгүүд төдийгүй охидыг гайхшруулж байсан юм. Абдул Раоуф Халид хэмээх иргэн Германы иргэн Өцилийн  Реал Мадрид багт байхдаа өмсдөг байсан 10 гэсэн дугаар бүхий өмсгөлийг өмссөн байсан бөгөөд “би тэрнээс хэд хэдэн хууралт сурч авсан. Би анх удаа л алдартай хөлбөмбөгчинтэй тоглож үзэж байна. би ч бас од болохыг хүсч байна” хэмээн ярьж байна. Сири улсын Дэрагаас ирсэн 13 настай Энфал Ал Жаллам “хөлбөмбөг бол миний хобби би энэ спортод хайртай. Би байнга хөлбөмбөг тоглож мундаг болохыг хүсч байна. би дасгалжуулагчдаа бас тусалж дэмжиж байгаад нь баярлаж байна” гэж хэлсэн юм.

Бэлтгэсэн :Ж.Тамир