ЭКВАДОР УЛСАД 6,8 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ХОЁР УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ НЭГ ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА

mapa_do_equador

Эквадор улсад хэдхэн цагийн дотор хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.  Хоёр дахь удаагийн газар хөдлөлтийн хүч шөнө болсон эхний газар хөдлөлтийн нэгэн адил рихтерийн шатлалаар 6,8 баллын хүчтэй байжээ. Тус улсын засгийн газрын мэдээлж байгаагаар нэг хүн амь насаа алдаж, олон хүн газар хөдлөлтийн үеэр гудамж талбайд гарсан байна. Энэ үеэр мөн бага хэмжээний хохирол учирснаас гадна зарим газарт хэсэгчлэн цахилгаан тасарчээ. Газар хөдлөлтийн төв нь нийслэлээс 400кс орчмын зайд байдаг Эсмералдас мужийн Момпиче хэмээх загасчдын тосгонд байсан байна.  Энэ удаад цунамигийн аюул нүүрлээгүй байна. Манаби болон Эсмералдас мужуудад даваа гараг хүртэл сургууль цэцэрлэгүүдийг түр хааж, газар хөдлөлтийн дараагийн чичирхийллээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. 4-р сарын дундуур Порвиежо мужид болсон газар хөдлөлтөнд 540хүн амь насаа алдаж, 26мянган хүн орох оронгүй болсон юм. тус улсын ерөнхийлөгч Рафаэл Корреа иргэдийг тайван байхыг уриалаад “иргэд 7,8баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсч гарсан боловч дахин 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Түр байрлах газруудад эмх замбараагүй байдал үүсч байна. гэвч тайван байдлаа хадгалах нь юу юунаас илүү чухал юм. Магадгүй газар хөдлөлт болж байгаа бүсэд хамгаалалттай газарт майханд амьдарч байгаа хүмүүс хамгийн аюулгүй байж мэдэх юм” хэмээн хэлжээ. Номхон далайн галт бүсэд байрладаг болохоор Эквадор улсад газар хөдлөлт болох нь ховор үзэгдэл юм. энд дэлхийн хоёр өөр тавцан нийлдэг бөгөөд тавцангуудын хөдөлгөөн нь галт уулыг өдөөх, газар хөдлөлт төдийгүй цунами ч дагуулах аюултай юм.

Бэлтгэсэн :Ж.Тамир