ФРАНЦЫН ЭМЭГТЭЙ САЙД НАР БЭЛГИЙН ДАРАМТЫН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

France-image-858_3020641a-large

Франц улсын улс төрд бэлгийн дарамт учруулсан хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын сайд асан 17 эмэгтэй улс төрч  иймэрхүү байдалд цаашид гар хумхин суухгүй гэдгээ мэдэгдлээ. “Журнал Ду Дэманшэ” сэтгүүлд нийтлэгдсэн мэдэгдэлдээ тэд “бэлгийн чиг хандлага бүхий явган үг, эвгүй хөдөлгөөн болоод биеэ зөв авч яваагүй тохиолдолд зохих ёсны дагуу арга хэмжээ авах ёстой” гэж бичсэн байна.  Тус улсын эмэгтэйчүүдийн сайд Лоранс Россинол “энэ бол улс төр, эдийн засаг болоод ТББ-ын салбарт ажилладаг эмэгтэйчүүдэд олдож байгаа том боломж юм. Нийгмийн хүрээнд ямар ч тохиолдолд одоо болсон, хангалттай гэж хэлэх боломж юм” хэмээн хэлжээ. Уг мэдэгдэлд ОУВС-ийн тэргүүн Кристин Лагаард ч мөн гарын үсэг зурсан байна. өнгөрсөн хоногт Францын үндэсний хуралдааны тэргүүн Денис Баупиныг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэд хэдэн эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан хэмээн буруутгасны дагуу тэрээр албан тушаалаасаа огцорсон юм. Ногоон намаас нэр дэвшсэн тэрээр 8 эмэгтэй, тэдний дотор 4 их хурлын эмэгтэй гишүүнийг бэлгийн дарамтанд оруулж, дохихгүй зурвас байнга илгээдэг байжээ.   Тус улсын прокурорын газар түүнтэй холбогдох хэргийг шалгаж эхлээд байна. Баупин нь өөрийгөө буруугүйгээс гадна өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн :Ж.Тамир