“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо

images (1)2013 оны спортын шилдгүүд удахгүй тодрох болжээ. Монголын  үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болох юм.

Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний санал асуулгаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэрс тодрох бөгөөд спортын сэтгүүлчид оны шилдгүүдийг тодруулах санал, асуулгадаа хэдийнэ оролцож эхэлсэн байна.

Эх сурвалж:http://sport.news.mn