Frozen хүүхэлдэйн кино Талархлын баяраар нээлтээ хийсэн хамгийн шилдгийн рекордыг тогтоожээ

Frozen-Posters-frozen-33492107-1080-1600АНУ-д Талархлын баярын амралтын өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгвэл “Frozen” нэртэй хүүхэлдэйн кино өнгөрсөн лхагва гаригт  нээлтээ хийснээсээ хойш эхний таван өдөртөө 93 сая ам.долларын ашиг олж, Талархлын баяраар нээлтээ хийсэн хамгийн шилдгийн рекордыг тогтоожээ. Үүнээс өмнө 1999 оны Талархлын баяраар нээлтээ хийсэн “Toy Story 2” хүүхэлдэйн кино эхний таван өдөртөө 80.1 сая ам.долларын ашгаар дээд амжилт тогтоогоод байсан аж. Диснейн шинэ бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино өнгөрсөн тав дахь болон амралтын хоёр өдөрт нийтдээ Америкийн зах зээлээс 66.7 сая ам.доллар, бусад орноос нийтдээ 16.7 сая ам.долларын орлого олжээ.

Мөн Америкийн бокс оффист “The Hunger Games” киноны шинэ цуврал “Catching Fire” өнгөрсөн дөрвөн өдрийн дотор 110.2 сая ам.доллар олж рекорд тогтоосон байна. Одоогийн байдлаар тус кино өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш Америкийн зах зээлээс нийт 296.5 сая ам.доллар, дэлхий дахинаас 276.5 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.

Эх сурвалж:http://www.amjilt.com