ГАЗРУУДЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

e9969ff46c66c64ffff8ca0631ec541dbig

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Явган хүний замыг хааж барьсан газруудыг чөлөөлж, тохижуулах хугацаатай шаардлага хүргүүллээ

Нийслэлийн иргэдээс явган хүний замыг хааж зөвшөөрөлгүйгээр барилга, хаалт, хашлага барьж явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчиход саад учруулж байгаа талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирдэг. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дугаар захирамж  гаргалаа.

Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.

Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр бүлгийн 9.1.1, 9.1.8-д заасны дагуу хариуцлага тооцож   ажиллахыг  нийслэлийн   Өмчийн   харилцааны   газар , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газарт үүрэгдлээ.

Цааш унших: http://www.news.mn/content/210040.shtml

Эх сурвалж: http://www.news.mn/