АРГЕНТИНЫ ШИРЭНГЭН ОЙД БАЙГАА НУРАНГИ НАЦИСТУУДЫН НУУЦААР ОРОГНОХООР ЗЭХЭЖ БАЙСАН ГАЗАРУУ?

image

Аргентины ширэнгэн ойд байгаа нуранги Нацистуудын нууцаар орогнохоор зэхэж байсан газар байж болох юм гэсэн таамаг яригдаж байна. Энэхүү онолыг нутгийн хойд хэсэгт байдаг Тээу Куарэ дархан цаазат цэцэрлэгт хүрээлэндт байдаг орхигдсон байгууламжийг судлахаар зэхэж байгаа аргентины археологичид гаргасан байна. Тэд барилгын материал болоод үлдсэн хэсгийг судалж үзээд 1940-өөд оны үеийн барилга болохыг тогтоожээ. Түүнээс гадна байгууламжийн ойролцоо Герман гаралтай зүйлс олон байсан байна. Судалгааны багийн ахлагч Даниел Шавелзон “энэ бол хоосон таамаг биш, бүх зүйл тэгж баталж байна” гэж хэлжээ.   Тэрээр мөн “энэ газар нь аюулгүй, хамгаалагдсан, гаднаас орох боломжгүй газар. Тийм ч болохоор айх зүйлгүй энд нуугдаж болно. Бид Эн Эсийн удирдагчдад зориулагдсан нууц байрыг олсон гэж бодож байгаа” гэж мэдэгдсэн байна. Шавелзон мөн “Кларин”сонинд өгсөн ярилцлагадаа “Үндэсний социалистууд энэ барилгын ажлыг дайны хоёрдугаар хагаст алслагдсан газарт нууцаах хоргодох газартай болохын тулд эхлүүлсэн байж болох юм. энэ газар нь нуугдахад маш тохиромжтой газар. Байгууламжийг барьж байх үед ойр хавьд нь юу ч байгаагүйгээс гадна Парагвайн хилээс ч холгүй оршдог” гэж хэлжээ. Гэвч зарим судлаачид Майсснерийн шаазан болон тухайн үеийн зоосон мөнгөнүүд уг байгууламжийг Нацистын үейин байгууламж гэдгийг баталж чадахгүй гэж үзэж байна. Гэвч энэ нурангийг тойрсон олон сонирхолтой домгууд байдаг байна. Тэдний нэг нь Гитлерийн итгэлийг хүлээж чадсан дотны хүн болох Мартин Борманн энд амьдардаг байсан гэсэн яриа байдаг ч энэ хүний цогцос Берлин хотоос олдож байсан юм. 1998 онд ДНК-ийн шинжээчид нэгэн цогцосыг Борманны цогцос гэдгийг баталжээ. Гэвч Нацистын зугтсан эрх баригчид энэхүү гурван хэсгээс бүтсэн байгууламжийг нэг ч удаа ашиглаж чадаагүй гэж археологич Шавелзон үзэж байна. Учир нь тэд Аргентин асуудалгүй нуугдаж болохоор байжээ. Нацигийн идэвхтнүүдийг эрэн сурвалжилж эхлэх үеэр 180орчим өндөр албан тушаалтан Аргентин улс руу зугтсан гэсэн тооцоо байдаг байна. Тэдний дотор Адальф Вайхманн, Эрих Прийбкэ, Ёозеф Мэнгэлэ нар багтдаг байна.

Бэлтгэсэн: Ж.Тамир