УКРАИН УЛС ДАХИН ОХУ-ААС ХИЙ АВАХГҮЙ БАЙХ БОДОЛТОЙ БАЙНА

olloo_mn_1427089363_72ug9d86bm2l7k359p70c995v6

ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтийн тухай уулзалт хэлэлцээр эхлэхээс өмнө Украин улс  хөрш улсаас дахин байгалийн хий авахгүй байх бодолтой байгаагаа мэдэгдээд байна.  Хоёр улсын хооронд хийгдсэн хийн гэрээ энэ сарын сүүлчээр дуусгавар болох юм. Өнгөрсөн бямба гараг Украины эрчим хүчний сайд барууны орнуудаас импортолж байгаа хийн нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр ОХУ-хийн үнээ бууруулах болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Владимир Демчишин  “Европын орнуудаас хямд үнээр байгалийн хий авч болж байхад Орост мөнгө төлөх шаардлагагүй. Тиймээс бид Оросоос хий авахаа болих болно” гэж хэлсэн боловч тодорхой тайлбар хэлээгүй байна. ОХУ, Украин болон ЕХ-ны комиссын төлөөлөгчид баасан Брюссел хотод хийн хэлэлцээрийг дахин эхлүүлсэн байна. Энэ удаагийн уулзалт өмнөх уулзалтуудын адил үр дүнгүй болжээ. Харин талууд 4-р сард хийн асуудлаар дахин уулзалт хэлэлцээр зохион байгуулахаар тохиролцсон байна.  Учир нь оролцогч талууд өнгөрсөн жил болсон шиг хийн маргаантай дахин нүүр тулахыг хүсэхгүй байгаа юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир