АФКАНИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АНУ-Д АЙЧЛИЛЖ БАЙНА

image
Афканистаны ерөнхийлөгя Ашраф Гаани АНУ-д айлчилж байгаатай холбоотойгоор тус улс Афканистан улсын аюулгүй байдалд цаашид ч анхаарч ажиллах болно гэж амалсан байна. АНУ-ын батлан хамгаалахын яам ирэх 2жилийн хугацаанд 352мянган цэрэгтэй болох зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Ашраф Гаани Камп Девид дахь Барак Обамагийн ордонд айлчлах үеэрээ мөн төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзжээ. АНУ- тус улсад байгаа цэргүүдийнхээ байрлах хугацааг сунгана гэсэн яриаг батлаагүй ч тус улс Афканистанд цаашид ч туслахаа амалсан байна. “Өөрчлөлтийн хүрээнд нэгдсэн засгийн газартай болж байгаа улстай хөгжлийн хамтрагч болохоор хамтын төлөвлөгөө гаргаж байгаадаа бид туйлын баяртай байна. 800сая доллараар АНУ Афканистан улсын өөрчлөлт шинэчлэлтэнд өөрсдийн хувь нэмрийг оруулах болно. Энэ нь Афканистаныг биеэ даасан байдлаа эргүүлэн олоход туслах болно” гэж Жон Керри хэлсэн байна. Афканистаны ерөнхийлөгч Ашраф Гаани “энэ бол хамтын ажиллагааны эхлэл юм. бид танай улстай удаан хугацааны туршид хамтрагчид болж байгаадаа баяртай байна” хэмээн хэлжээ. Тэрээр өнөөдөр ерөнхийлөгч Барак Обаматай Афканистанаас Америкийн цэргүүдийг гаргах асуудал удааширч байгаа тухай ярилцах юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир