ШОН СТЮАРТ ХОРИОТОЙ БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОРСОН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЖЭЭ

Брimageитаний “Нар”сэтгүүл алдарт дуучин Род  Стюартын хүү 34настай Шон Стюартыг Майамигийн олон улсын нисэх буудал дээр зорчигчдын тээш урсдаг туузан дамжуурга дээр суун гулгасны улмаас баривчлагдсан тухай мэдээлжээ. Британий жүжигчин Шон Стюарт Гаитийд болох сайн санааны хандивын үйл ажиллагаанд оролцохоор  Майамигаас нисэх нислэгээ хүлээж байх зуураа туузан дамжуурга руу үсрэн орсон байна. Гэвч АНУ-ын эрх баригчид түүний энэ үйлдлийг зохисгүй үйлдэл гэж үзсэн байна. Жүжигчин Шон Стюарт нь хориотой бүсэд зөвшөөрөлгүй орсон хэргээр баривчлагдаж Майами хотын хорих газарт  хүргэгджээ.  Дараа өдөр нь тэрээр барьцааны мөнгө төлөн суллагдсан байна. Алдарт дуучин Род Стюартын хүү тэрээр өмнө нь үдэшлэгийн үеэр хүмүүст халдаж, жолооны үнэмлэхгүй машин жолоодсан хэргээр хэд хэдэн удаа баривчлагдан хоригдож байсан юм. Шон Стюарт нь Лос Анжелос хотод эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байна. Тэрээр мөн нэгэн реалити шоуны үеэр хар тамхины асуудалтай гэдгээ мэдэгдэж байжээ. Харин тээшний туузан дамнуурга дээр суухдаа Шон Стюарт эв эрүүл байсан байна.

 Бэлтгэсэн: ж.Тамир