БНХАУ 2022 ОНД БОЛОХ ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Previews - Winter Olympics Day -3

БНХАУ-ын нийслэл Бээжин хот 2022 онд болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Бээжин хотыг шалгаж байна. Олимпийн хорооны 19 гишүүнтэй шалгалтын комисс Бээжин хотод 5 хоног ажиллах хугацаандаа спортын төвүүд болод алдарт “шувууны үүр” олимпийн стадионд зочилсон байна. “шувууны үүр” стадионд өвлийн олимпийн нээлтийн болон хаалтын ёслолыг явуулахаар төлөвлөж байгаа юм. Бээжин хотоос гадна 2022оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Казахстаны Алмата хот илэрхийлсэн байна. Бээжин хот өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авч чадвал өвөл, зуны олипмийн аль алиныг нь зохион байгуулсан анхны хот болох юм. Хятадын нийслэл энэ удаагийн шалгаруулалтанд ялах магадлалтай боловч тус улсын хүний эрхийн асуудал олон улсад таалагдахгүй байгаа юм. ОУОХ 2022 оны өвлийн олимпийг хаана зохион байгуулахаа 7-р сарын 31-ний өдөр Куала Лампур хотод болох хуралдааны үеэр шийдэх юм байна.

Бэлтгэсэн: Ж.Тамир