АНУ УКРАЙН УЛСАД ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭХҮҮ?

 

image АНУ-ын төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар ерөнхийлөгч Барак Обамад Украин улсад зэвсэг нийлүүлэх шаардлагыг тавьсан байна. Төлөөлөгчдийн танхимын 48 гишүүн энэхүү шийдвэрээс татгалзсан санал өгчээ.  Тус улс өнөөг хүртэл хяналтын нисгэгчгүй онгоц, газар сайгүй явагч машин зэрэг хүний амь хорооход зориулагдаагүй зэвсэглэлийн хэрэгслүүдийг нийлүүлдэг байсан юм. Флорида мужийн бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рос Летинэн “харамсалтай нь ерөнхийлөгч Барак Обама Украин болон олон улсын аюулгүй байдлын төлөө нэрийн доор уулзалт хэлэлцээр төдийхнөөр хаацайлсаар ирлээ. Гэтэл энд ганц Украины тухай яригдаагүй. Энэ бол бүхэл бүтэн улсад шалтгаангүйгээр халдсан хэрэг юм” хэмээн хэлжээ. Украины ерөнхийлөгч Петро Порошенко АНУ-аас өөрийн улсад зэвсэг нийлүүлэхийг нэг бус удаа шаардаж байсан юм. Тэрээр өнгөрсөн 9-р сард Америкт айлчлах үеэрээ бид хөгжлийн тусламжтайгаар бид дайнд ялалт байгуулж чадахгүй гэж хэлж байжээ. Украин улсад зэвсэг нийлүүлэх асуудал АНУ-д маргаантай асуудал болоод байна. Батлан хамгаалахын сайд Эштон Картер  болон өндөр албан тушаалтай цэргийн албан хаагчид зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаа юм. Харин тус улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Герман зэрэг холбоотон орнуудын санал болгож байгаа дипломат аргаар дайныг зогсоох аргыг илүүд үзэж байгаа юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир