ДЭЛХИЙН ГАР УТАСНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

CUBA CASTRO

Барселон хотод гарч байгаа дэлхийн хамгийн том гар утасны үзэгслэн яармаг болох “World congress”-ийг үзэхээр олон мянган шүтэн бишрэгчид хошуурч байна. Энэхүү үзэгслэн нь үйлдвэрлэгчдийн хувьд шинээр гаргасан бүтээгдэхүүнүүдээ  танилцуулж үйлчлүүлэгчдийг татах жилд ганц олддог томоохон боломж байдаг байна. Ирэх өдрүүдэд үзэгслэнг үзэхээр 85гаруй мянган хүн тасалбар авчээ. Гар утасны зах зээл цэцэглэн хөгжиж байгааг зөвхөн өнгөрсөн жил з 1тэрбум гаруй гар утас зарагдсан гэсэн баримтаас харж болох юм. Гар утасны уламжлалт үйлдвэрлэгчид газар авч, зах зээл дээр хүчтэй түрэн орж ирж байгаа Хятадын үйлдвэрлэгчдийг ардаа орхихоор хичээж байна. БНХАУ-ын Хуавей концерн энэхүү үзэгслэн яармагийн үеэр анхны ухаалаг цагийг санал болгож байна. Энэ цаг нь андройд үйлдлийн системтэй юм. Майкрософт концерн ч мөн цаг үеэ дагаж том дэлгэцтэй гар утаснуудыг хийж байгаа гэж бүтээгдэхүүний маркетингийн менежер  Оливер Лагреу хэлж байна. Тэрээр “бид зах зээл дээр арав гаруй хувийг эзэлж байгаа. Лумиа-640 болон 640-Икс Эл загварын ухаалаг утаснуудынхаа дэлгэцийг томруулснаар хэрэглэгчдийн маань таашаалд хүрээд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд зах зээлд эзэлж байгаа манай компаний хувийг нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлжээ. Энэ жилийн үзэгслэн яармагт “Күи” хэмээх нэртэй индукциэр ажилладаг утасгүй цэнэглэх төхөөрөмжүүд олны анхаарлыг татаж байна. Тэгэхээр бид гар утсаа цэнэглэхийн тулд тогтсон газарт утсаа байрлуулахад л хангалттай юм. Икеа хэмээх тавилга үйлдвэрлэгч компани энэхүү цэнэглэгчийг буйдангууддаа суурилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээж байсан Самсунг-Эс-6 гар утас хоёр төрлийн дизайнтайгаар бүтээгджээ. Эс-6 болон Эс-6 Ээдж /Edge/ хэмээх энэ хоёр утас үзэгслэнгийн үеэр мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байна. Эдгээр гар утаснууд нь 10 минут цэнэглэгдээд 4цаг зайгаа барих чадалтай юм. Самсунг концерний бүтээсэн шинэ утаснууд ч мөн Күи хэмээх хэмээх утасгүй төхөөрөмжөөр цэнэглэгдэх боломжтой байхаар бүтээгджээ.

Бэлтгэсэн: Ж.Тамир