ФИДЕЛЬ КАСТРО АНУ-ААС СУЛЛАГДСАН 5 ИРГЭНТЭЙ УУЛЗСАН БАЙНА

CUBA CASTRO

Куба улсын экс ерөнхийлөгч, хувьсгалын эцэг гэгддэг Фидель Кастро  АНУ-аас суллагдсан Кубын нууц албанд ажиллаж байсан 5 иргэнтэй уулзсан байна. Гранма хэмээх сонин тэдний уулзалтын үеэр авсан 13зургийг олны хүртээл болгосон байна. Зураг дээр 88настай улс төрчөөс гадна түүний гэргий, зээ охин болон түүний хүү Алехандро Кастро Эспин нарыг харж болно. Тагнуулын хэргээр хоригдож байсан дээрх нууц албаны ажилчдыг Америкчууд “таван баатар” “Кубын тав” хэмээн нэрлэдэг байжээ. Олон жил хоригдсон дээрх иргэдийг АНУ хоёр улсын харилцаа дахин сайжирсны билэгдэл болгон өнгөрсөн оны 12-р сард сулласан юм.

Бэлтгэсэн: Ж.Тамир